Улаанбаатарт 10 голомт байгаагийн гурав нь өндөр идэхжилтэй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "БЗД-ийн 17-р хороонд халдвар гарсан халдвар гэр бүлийн хүрээнд ихээхэн тархаж байна. Бүр тодруулбал, БЗД-ийн 17-р хорооны 14 ажилтан халдвар авсан нь тогтоогдсон тул тус хороогоор сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг, шинжилгээнд орох хэрэгтэй. Мөн "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хоёр хүнээс халдвар нэмж бүртгэгдсэнээр тус эмнэлгээс улбаатай халдвар авсан хүний тоо 50 хүрлээ. Тэдгээрийн 22 нь эмч, эмнэлгийн ажилчид бол 28 нь гэр бүлийн болон бусад хавьтал байгаа юм" гэлээ.