Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, Сүүлийн 24 цагийн дотор 10 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн 17 хорооны хоёр гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал 7 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. , "Ачтан" эмнэлгийн голомтод 2 тохиолдол нэмэгдэж, Афганистанаас ирсэн 1 энхийг сахиулагч халдвар авсан. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна" гэлээ.