Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагийн дотор 10 хүнээс халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,479 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна. Халдвар авсан хүмүүсийг биеийн байдлыг үнэлбэл хөнгөн-453, хүндэвтэр-87, хүнд-12, маш хүнд-1 хүн байна.