Манай орны хувьд хамт олны дунд халдвар голомтлон тархах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Тэрбээр , "Нийслэлд хамт олны дунд халдвар тархах эрсдэл өндөр байна. Иймд ажлын байрны зохицуулалт хийх хэрэгтэй. Нийт ажилтныхаа 30 хувийг ажлын байранд ээлж дараатайгаар ажиллуулах, дотоод, гадаад орчинд амны хаалт байнга зүүлгэхийг анхааруулж буй. Гэтэл ЭМЯ-д ард иргэдээс ирж байгаа санал гомдолын ихэнх хувийг албан газар бүх хүнээ ажил гэж шаардаж байна. Зарим албан байгууллага долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээ хийлгэж ир гэжээ. Албан байгууллагууд энэ мэт шаардлагыг тавьж болохгүй ээ. PCR шинжилгээ өгөх нь халдвар аваагүй гэх баталгаа болж өгөхгүй. Шинжилгээ өгөөд гараад явж байхдаа халдвар авах эрсдэл өндөр байгааг бид байнга хэлж байгаа"гэлээ.