БЗД-ийн 9, 17 дугаар хороонд БГД-т хэрэгжүүлсэнтэй адил илрүүлэг, шинжилгээ хийх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр “Ачтан эмнэлгийн голомт гэр бүлийн, цаашлаад орцны, хөрш айлуудын гэсэн хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус голомтод нийт 48 тохиодол бүртгэгдээд байна. Үүнээс 22 нь эмнэлгийн ажилчид бол 26 нь бусад хүмүүс байгаа юм. Таван орон сууцанд халдвар гараад байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.
БЗД-ийн 17 дугаар хороонд дөрвөн гэр бүлийн 10 гаруй хүн өвчилсөн идэвхтэй голомт бүртгэгдлээ. Үүнээс үргэлжлэн 9 дүгээр хороонд халдвар гарсан. Иймд БЗД-ийн 9, 17 дугаар хороонд БГД-ийн 5, 6 дугаар хороонд хийсэнтэй адил илрүүлэг, шинжилгээ хийх ажлыг өнөөдрөөс зохион байгуулна" гэв.