“Алтан жолоо” компанийн ажилтан халдварт өртсөн учраас тус компанийн төв оффист байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарласан. Тухайн иргэн гэр бүлээсээ халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,469 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 449 байна.