Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлгийн хяналт руу шилжжээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,469 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 449 байна.