Өчигдөр улсын хэмжээнд 16,975 нийт хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал,
- "Ачтан" эмнэлгийн нэг эмч,
- БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн,
- БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ.
Ингээд Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-449
- Хүндэвтэр-87
- Хүнд-12
- Маш хүнд-1 хүн байна.