Хавдар судлалын үндэсний төв өндөр өртөгтэй хэрэгслийн эргэн төлөх төлбөрийн заалтад өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/26тоот албан бичгийн дагуу чиглэлээр , 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Захирлын зөвлөлийн шийдвэрээр Өндөр өртөгтэй хэрэгслийн эргэн төлөх 25 хувийн төлбөрийг иргэдээс авахгүй болсныг мэдэгджээ. Энэхүү шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс үйлчилж эхэлсэн байна.