Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан долоон хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Сэлэнгэ аймагт одоо халдвартай хүн байхгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,456 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 13, хүндэвтэр 95, хөнгөн 427 байна.