Өчигдөр 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд Нийслэлд 14 хүнд коронавирус илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн голомттой холбоотой иргэдээс, Баянгол дүүргийн 6-р хорооны зургаан иргэн, ИНЕГ-ын ажилтны хавьтал болсон нэг хүнээс коронавирус илэрлээ. Монгол Улсын хэмжээнд 1456 хүн халдвар авснаас 909 хүн эдгэрлээ.