Коронавируст халдварын нөхцөл байдлын тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагийн дотор 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал,
- БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
- БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүл дамжсан халдвараас нэг хүн өвчилсөн байна.
- ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн.
Дотоодын нийт батлагдсан тохиолдол 630 боллоо. Улсын хэмжээнд 1456 иргэн халдварт өртжээ.