Халдвар авсан иргэний гэрийн тэжээвэр амьтдад хэрхэн шинжилгээ хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулллаа.
Тэрбээр, "Гэрийн тэжээвэр амьтантай, халдвартай иргэн 2-3 тохиолдол байлаа. Зарим нь тусгаарлагдахдаа муур, нохойтойгоо очно гэдэг. Халдвартай иргэдийн гэрийн тэжээвэр амьтад болох хоёр муур, нэг нохойноос мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Гэртээ яалт ч үгүй муур, нохойтой байдаг иргэдийг мал эмнэлэгтэй хамтран шинжилгээг хийн ажиллаж байна" гэж хэлэв.