ЭМЯ-наас өчигдөр Сонгдо эмнэлгийн лабораторийн эмч коронавирусийн халдвар авсныг мэдээлсэн. Энэ эмч нь Ачтан эмнэлгийн ажилтны гэр бүлийн хүн байжээ. Харин өнөөдөр тус эмнэлгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Сонгдо эмнэлгийн бүх ажилтныг 1-р сарын 9-ний өдөр шинжилгээнд хамруулсан. 105 ажилтнаас шинжилгээ авч, 22 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлах байранд тусгаарласан. 65 хүнийг хоёрдогч хавьтал гэж үзэж гэрийн ажиглалтад тусгаарласан. Хоёрдогч хавьтлуудаас коронавирус илрээгүй" гэлээ.