Коронавирус халдварт өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хотод дахин 13 хүнээс халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь өмнө батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн ойрын хавьтлууд байна. Тодруулбал, Тэнүүн овоо" ХХК, гэр бүлийн дамжсан халдвар, "Мөнххада" ХХК, "Ачтан" эмнэлэгтэй холбоотой халдварууд юм.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,442 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байна" гэлээ.