Шадар сайдын ажлын хэсэг хуралдсан байна. Засгийн газрын тогтоолын дагуу нэг сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг зэргээр бууруулах нь зүйтэй гэж үзсэн гэнэ. Улмаар нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. Хурлын шийдвэрийг 19.00 цагаас олон нийтэд танилцуулах аж. Цаашид Баянзүрх дүүргийн эмнэлэг гарсан шиг 300 гаруй хүн халдварын том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийнэ. Хэсэгчилсэн хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийнэ. Жишээ нь, Баянгол дүүргийн 5 болон 6 дугаар хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлан, тандаж байгаа шиг ажлуудыг үргэлжлүүлэн хийх нь. Улмаар хоёрдугаар сараас ерөнхий боловсролын сургуулиудад танхимын хичээл орж эхлэх тухай ч яригдаж байна. Цаашдаа бүх нийтээрээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж чадвал аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээх аж.