Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8539 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Үүнээс одоогийн байдлаар 579 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
Ажилласан шинжилгээний төв 9, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 57 багт нийт 514 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 452.337 хүнийг шинжилгээнд хамруулснаас 380.394 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.272 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 576, ойрын хавьтал 2799, дам хавьтал 20.795 хүн байна.