“Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн нэг ажилтнаас халдвар илэрлээ. Тус компанийн 10 ажилтныг ойрын хавьтлаар тусгаарлан, нийт 54 хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 584 болсон бол улсын хэмжээнд 910 болоод байна. Монгол Улсын хэмжээнд нийт 1408 тохиолдол бүртгэгдсэнээс 896 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар 501 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.