ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт өвчлөлийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Тэрбээр, "Өчигдөр 13 773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн байна. Илэрсэн тохиолдлууд Улаанбаатарын иргэд аж. Өмнө халдварын голомтын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн. Тодруулбал, Ачтан эмнэлгийн зургаан хүн байна. Мөн Тэнүүн-Огоо компани, Баянзүрх дүүргийн эмнэлгийн гэр бүлийн хавьталаас коронавирус илэрлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1408, эдгэсэн нь 800 гаруй байна. Одоогоор Ачтангаас 45 хүнийг тусгаарласан. Ер нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болох 1260 хүнийг хянаж байна. Мөн Мэдээлэл холбооны сүлжээ компани, Ачтан эмнэлэг, Мөнх-Хадаагаас дамжсан гэр дамжсан халдваруудыг хянаж буй" гэлээ.