Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ болон Барилга хот байгуулалтын яаманд хөл хорио тогтоогоод байна. Уг хоёр байгууллага нь нэг байранд байрладаг тул ийнхүү хамтад нь хөл хорио тогтоожээ. Учир нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэг ажилтан халдвар авсан байж болзошгүй байгаа тул, тус эмнэлгээр арван хоёрдугаар сарын 25-наас хойш үйлчлүүлсэн иргэд гэрт ойр байрлах цэгт яаралтай очиж шинжилгээнд хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулсан билээ. Уг иргэний хавьтагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-т ажилладаг тул ийнхүү түр хугацаагаар хөл хорио тогтоож, хүмүүсийн орж гарах хөдөлгөөний зогсоогоод байна.