Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нэг орцноос 6 хүнээс халдвар илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Орцноос үүссэн 6 тохиолдлын нэг нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборант учраас тус эмнэлгээр сүүлийн өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай. Баянгол дүүрэгт Ачтан эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Тус эмнэлгийн ажилчдын гэр бүлээс тохиолдлууд батлагдаж байна.
Дахин 33 хүнд халдвар илэрсэн. Үүний 2 тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн 2 ажилтан буюу эмч, сувилагч байна. Бусад 31 тохиолдол нь өмнө нь үүссэн голомтуудын хавьтлуудаас илэрчээ. ХСҮТ, “Мөнххада” компани, Ачтан эмнэлгийн голомтуудтай холбоотой тохиолдлууд" гэлээ.