"Мөнгөн гүүр" эмнэлгийн ажилтнаас халдвар илэрлээ. Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх “Мөнгөн Гүүр” эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөх, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт хандахыг Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос орон нутгийн иргэддээ анхаарууллаа.
Орхон аймгийн тухайд “Ачтан элит” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байвал шинжилгээнд хамрагдахыг мөн анхааруулсан бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн байгаагүй аж.
“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь үйлчлүүлэгчдэдээ COVID-19-ийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байжээ.