Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өчигдөр улсын хэмжээнд 14,224 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол бусад нь сүүлийн үед бүртгэгдээд буй голомтот халдварын хавьтлуудтай холбоотойгоор гарсан байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,395 боллоо. Үүнээс хүн 896 эдгэрээд байгаа бол 488 хүн эмчилгээнд байна” гэлээ.