Сүүлийн 24 цагт хоёр хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,362 болсон бол үүнээс 889 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 11, хүндэвтэр 138, хөнгөн 210 хүн байна.
Өчигдрийн нэг мэдээлэлд залруулга хийе. Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан өвчлөөгүй бөгөөд халдвартай нь батлагдсан хүний гэр бүлийн гишүүн нэг хүн өвчилсөн. Тухайн гэр бүлд хоёр хүн өвчилсөн" гэв.Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй" гэв.