Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12200 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр, "Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, "Ачтан" эмнэлэгт 10, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 2 тохиолдол нэмэгдэж, "Голомт" банкны нэг ажилтнаас халдвар илэрлээ. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ.