Сэлэнгэ аймагт давтан шинжилгээгээр таван иргэнээс халдвар илэрч, дотоодын халдварын нийт тоо 459 боллоо. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 519 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 75, хөнгөн 438 байна.