ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Өчигдөр нийт 8574 хүнд шинжилгээ хийхэд таван иргэнээскоронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Таван тохиолдол бүгдээрээ Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 459 боллоо.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 519 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 75, хөнгөн 438 байна" гэлээ.