Өчигдөр нийт 14987 хүнд шинжилгээ хийхэд Цэргийн төв эмнэлгийн нэг сувилагчаас коронавирусийн халдвар илэрлээ.
Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд ийнхүү вирусийн халдвар илэрсэн. Бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.