ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Өчигдөр нийт 14987 хүнд шинжилгээ хийхэд Цэргийн төв эмнэлгийн нэг сувилагчаас коронавирусийн халдвар илэрлээ.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 907 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 514 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 79, хөнгөн 429 байна" гэв.
Мөн Улаанбаатар хот,Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цаг халдвар нэмж бүртгэгдээгүй.
Дотоодын халдварын тохиолдол 454 боллоо.
- Улаанбаатарт 138
- Сэлэнгэ 208
- Орхон 25
- Архангай 3
- Дархан-Уул 45
- Говьсүмбэр 4
- Дорноговь 31
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 21 болов. /2020.12.13-ны байдлаар/
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
- Цэргийн төв эмнэлэгт - 4