Төв аймагт томуу томуу төст өвчний 93 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тус аймагт дээрх тооны өвчтөн бүртгэгдсэн нь амбулаторийн нийт үзлэгийн 2.7 хувийг эзэлж байна.
Харин томуу томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага аймгийн хэмжээнд 38 бүртэгдсэн байна.
Томуу томуу төст өвчний шлатгаантай амбулатороо үзүүлж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь 0-16 насны хүүхэд байгаа тул бага насны хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, гэрээс нь аль болох гаргахгүй байхыг албаныхан анхааруулж байна.