Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрсэн. Гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Хоёрдогч хавьтал болох 114 хүнийг үргэлжлүүлэн шалгаж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.