Өнгөрсөн хоногт нийт 20633 хүнд шинжилгээ хийхэд долоон иргэнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдлаа. Дөрөв нь давтан шинжилгээнээс илэрсэн бол хоёр нь "Амгалан" гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрлээ. Харин гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Улаанбаатар хотод нийт өвчллөл 138 боллоо. Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын нэг иргэнээс давтан шинжилгээнээс халдвар илэрлээ.