Нийт 21470 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод таван иргэнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Таван тохиолдлын дөрөв нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс бол нэг нь ажил үүргээ гүйцэтгэж байсан ХӨСҮТ-ийн сувилагчаас халдвар илэрсэн. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 447 боллоо.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 447: /2020.12.10-ны байдлаар/
- Сэлэнгэд - 207
- Улаанбаатарт - 132
- Дархан-Уулд - 45
- Орхонд - 25
- Дорноговьд - 31
- Говьсүмбэрт - 4
- Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 19: /2020.12.10-ны байдлаар/
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 16
- Цэргийн төв эмнэлэгт - 3