Өнөөдөр ХӨСҮТ-ийн сувилагчаас коронавирусийн халдвар илэрснээр халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 19 болоод байна. Тодруулбал, ХӨСҮТ-ын 15, Цэргийн төв эмнэлгийн гурван эмч ажилтан, коронавирусийн халдвар аваад байсан. Гэтэл өнөөдөр нэмж ХӨСҮТ-ийн сувилагчаас халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.