ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Нийт 21470 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод таван иргэнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Таван тохиолдлын дөрөв нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс бол нэг нь ажил үүргээ гүйцэтгэж байсан ХӨСҮТ-ийн сувилагчаас халдвар илэрсэн.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 898 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 505 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 84, хөнгөн 415 байна" гэв.