Өнөөдөр ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас коронавирусийн халдвар илэрснээр халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 18 болоод байна. Тодруулбал, ХӨСҮТ-ын 13, Цэргийн төв эмнэлгийн гурван эмч ажилтан, коронавирусийн халдвар аваад байсан. Гэтэл өнөөдөр нэмж ХӨСҮТ-ийн халдвартын клиникийн лаборант, ариутгагч хоёроос халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.