Халдвартай хүний хоёдогч хавьтал болсон иргэдийг гэрт нь 14 хоног тусгаарлаж байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Мөн тэрбээр, "Кластер халдвар дэгдэлтийн үед ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд байлгана гэсэн урьдчилан гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу явж буй. Улсын хэмжээнд нийт 46 тусгаарлах байранд 1286 хүн байгаагаас Нийслэлд 10 байранд 362 хүн байна. Ойрын хавьтлуудаа шинжилгээнд хамруулаад дахин гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж байна" гэлээ.