ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Таван иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод буюу ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, Сэлэнгэ аймагт гурван иргэн халдвар авсан нь батлагдлаа. Ингээд дотоодын халдварын нийт тоо 443 болов.
Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт голомтлон гарч буй халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 893 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 500 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 64, хөнгөн 429 байна" гэв.