ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн хоёр авто нийт 4-5 лабораторит24 цаг тасралтгүй ажиллаж хоногтоо 27-30 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн тэрбээр, Өчигдөр гэхэд нийт 27 мянган сорьцод шинжилгээ хийснээс 1600 гаруй ойрын хавьтлын шинжилгээ байсан. Бусад нь хөдөө орон нутаг явах болон нийслэлийн иргэдээс авч буй шинжилгээ юм. Шинжилгээ бол тасралтгүй, сааталгүй хийгдэж байгаа. Хамгийн гол нь шинжилгээний хариу шивэгдэж хүндээ хүрэх тал дээр удаж байна. Үүнд холбогдох газарт нь хандаад байгаа” гэв.