Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймгийн нэг иргэнээс халдвар илэрлээ. Харин Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж илрээгүй.