ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймгийн нэг иргэнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж илрээгүй.
Хавьтлуудын давтан шинижлгээ хийгдсэн байгаа. Тодруулбал, Улаанбаатарт 1,609, Сэлэнгэд 709, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 215 хавьталд шинжилгээ хийсэн.
Монгол улсад халдварын нийт батлагдсан тохиолдол 888, эдгэрсэн 384 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн клиникт 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн байгаа" гэв.