Коронавирус халдварт өвчин нийт хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээ хийхэд маш өндөр гэсэн үнэлгээ гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 23,341 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд Монгол Улсын хэмжээнд халдварын тохиолдол 887 болсон бөгөөд 384 хүн эдгэрсэн бол 494 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416, 9 хүн нутаг буцсан байна.