ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 23,341 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгсэн. Бүгд ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрч, 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол, Орхон аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Харин Дархан-Уул аймаг болон Архангай, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Монгол Улсын хэмжээнд халдварын тохиолдол 887 болсон бөгөөд 384 хүн эдгэрсэн бол 494 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416, 9 хүн нутаг буцсан" гэв.