ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмч халдвар авсан тухай мэдээлэл өчигдөр сошиалд гарсан. Энэ мэдээ албан бус мэдээлэл. ЭМЯ өдөр бүрийн мэдээллээрээ баталгаажсан хариуг танилцуулж байгаа. Манай сүрьеэгийн эмчийн хариу эхлээд эргэлзээтэй гарсан. Лабораторийн шинжилгээ, асуумжаар тухайн өвчтөний шинж тэмдэг, онош тодорхойлдог. Өнөөдөр энэ хүний баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-ийн хэд хэдэн эмч, ажилтан халдвар авсан тохиолдол байгаа. Гэхдээ бид алдаа дутагдлаа засах, дотооддоо тавих хяналтыг нэмэгдүүлэх, камержуулах зэрэг ажилд анхаарч байгаа. Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор "И Март" болон "Баянзүрх" захад тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Ер нь цаашдаа томоохон худалдааны төвүүдэд тандалтын шинжилгээ хийнэ" гэлээ.