ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14019 хүнд шинжилгээ хийхэд ДОЛОО хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын дөрөв хүнээс халдвар илэрсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй.
Монгол Улсын хэмжээнд халдварын тохиолдол 849 болсон бөгөөд 384 хүн эдгэрсэн бол 456 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382, 9 хүн нутаг буцсан" гэв.