Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар хуралдаан болж, цар тахлын үед төрийн байгууллагуудын тасралтгүй үйл ажиллагааг хангах асуудлыг хэлэлцэв. Уг хурлаар удирдах 33, гүйцэтгэх 7 албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн аж. Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Оюуны өмчийн газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаадын иргэний харьяатын газрын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал зэрэг удирдах албанд сонгон шалгаруулалт явуулна. Улмаар шалгалт авах бэлтгэл ажилдаа оржээ. Шалгалт өгөх иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг авч ирнэ. Мөн төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор БШУЯ, Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тогтов.