Автобус баазын жолоочоос PCR шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр, "Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарласан байсан. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдаж байна. Батлагдсан тохиолдлууд хавьтлаа мартаж санаснаас болж хожуу оношлогдож, мэдэгдэх асуудал гарч байна" гэлээ.