Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 19680 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсэн. Долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. Сэлэнгэд дөрвөн тохиолдол нэмэгдсэн. Үүний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан. Дархан-Уул аймагт нэг тохиолдол нэмэгдсэн бөгөөд уг тохиолдлын тандалт судалгааны ажлыг явуулж байна. Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй.