Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Улаанбаатарт 5, Сэлэнгэд 4, Дархан-Уулд 1 болон ХӨСҮТ-ийн хоёр ариутгагчаас коронавирусийн халдвар илэрлээ.
Монгол Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байгаа" гэв.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 386 боллоо. Тодруулбал,
- Сэлэнгэд 193
- Улаанбаатарт 96
- Дархан-Уулд 45
- Орхонд 24
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 4
- Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.