Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, ажиллах орчноо ариутгажээ. Мөн ажилтан албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт зүүхийг анхааруулж, хамгаалалтгүй ирсэнд нь маск өгч, биеийнх нь халууныг үзэж, дотогш нэвтрүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, халдвар хамгаалалтын шаардлагаа бүрэн ханган ажиллаж буй. Түүнчлэн өнөөдөр мэргэжлийн байгууллагатай хамтран нийт шүүгч, ажилтнуудын биеийн халууныг хэмжиж, шинжилгээнд хамруулсан аж. Шинжилгээнд хамрагдсан 106 хүний түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан байна.